HSK гэдэг нь Hanyu shuiping kaoshi буюу Хятад хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн үг юм. Бусад олон хэлэнд байдаг түвшин тогтоох шалгалттай адил энэхүү шалгалт нь БНХАУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог юм.
Нийт 6 түвшинтэй. 6 түвшингийн 1-2-р зэрэг нь Суурь, 3-4-р зэрэг нь Дунд, 5-6-р зэрэг нь Дээд шатны мэдлэгийг илэрхийлнэ.
Хятад хэлний сонсож ойлгох, уншиж ойлгох, ярьж илэрхийлэх, бичиж илэрхийлэх зэрэг хэлний чадварын түвшингүүдээр тус бүр харгалзах оноотой бөгөөд дээрх хүснэгт дэх оноо нь ерөнхий оноо юм.