7А АНГИЙН ХАМТ ОЛОН МАЛЧНЫ ХОТТОЙ ТАНИЛЦЛАА

7А АНГИЙН ХАМТ ОЛОН МАЛЧНЫ ХОТТОЙ ТАНИЛЦЛАА

7А АНГИЙН ХАМТ ОЛОН МАЛЧНЫ ХОТТОЙ ТАНИЛЦЛАА.
Бид Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын Моностойн тохой гэх үзэсгэлэнтэй сайхан газар нутагладаг Д.Энхтогтох ахын хөдөө гэрт очлоо. Хотын хашигдмал орчинд амьдардаг бид хөдөөгийн чөлөөтэй уудам сайхан байгальд, чээж дүүрэн амьсгалж жинхэнэ эрх чөлөөг мэдэрч, нэг өдрийг ажил хөдөлмөр хийж хөгжилтэй, хөөртэй тоглож, наадаж өнгөрөөсөндөө баяртай байна.
Биднийг найрсагаар хүлээн авч, Монгол ахуй соёл, малчдын ажил хөдөлмөрөөс багахан ч болов суралцах боломж олгосон Д.Энхтогтох ахын гэр бүлд баярлалаа.