Хятад хэлний тухай
Хэл шинжлэлийн шинжлэх ухааны Бүтцийн ангиллаар хятад хэл бол язгуур буюу үет хэлний бүлэгт хамаарах өвөрмөц хэл юм. Гарал үүслийн ангиллаар Хятад-дравид хэлний бүлд хамаарна. Харин бидний эх хэл – монгол хэл бол хэлний бүтцийн ангиллаар залгамал хэлний бүлэгт, Гарал үүслийн ангиллаар Алтай язгуурын хэл юм.
Хятад хэлний эгшиг, хос эгшиг, гийгүүлэгчүүд 400 гаруй үе бүтээж, үе нь дангаар буюу харилцан нийлж үг бүтээнэ. Хятад хэлний нийт үгийн сангийн гуравны хоёр нь 2 үеэс бүтсэн үг байдаг. Ханз үсгийн дуудлагыг тэмдэглэдэг латин галиг үсгийн цагаан толгойг хятадаар “пин ин” гэж нэрлэдэг.
Хөг гэдэг нь хэлэх ярих ярианы өнгөний түвшинг хувирган дуудаж утгыг ялгаж буй хэлний өвөрмөц сонин үзэгдэл юм. Хятад хэл энэхүү хөгөөр утга ялган харилцдагаараа дэлхийн олон хэлнээс тэс өвөрмөц онцлогтой.
Хятад хэлний Путунхуа буюу Бээжин нутгийн аялгад суурилсан албан ёсны түгээмэл нийтлэг хэл нь 4 үндсэн хөгтэй.
- Тэгш хөг. Хэлэхийн өнгөний дээд түвшинд тэгш дуудна.
- Өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дундаас дээд түвшинд өгсүүлж дуудна. ā
- Уруудан өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дунд түвшнөөс доошлүүлснаа дээш өгсүүлж дуудна.
- Уруудах хөг. Хэлэхийн өнгөний дээрээс доош уруудуулж дуудна.
Хятад хэлний хөгийн утгыг ялгах чадварыг дараах жишээнээс харна уу.
妈 mā ээж 八 bā найм
麻 ma олс 拔 ba сугалах
马 mǎ адуу 靶 ba бай
骂 mа хараах 爸 bа аав
吗 ma асуух сул үг 吧 ba захирах хүсэх сул
Хятад ханз үсэг нь авиа, дуудлагыг тэмдэглэдэггүй, утгыг тэмдэглэдэг өвөрмөц үсэг юм. 5000 жилийн тэртээгээс аливаа юм үзэгдлийг дүрс, шинжээр нь анх тэмдэглэж, он цагийн турш хувиран хөгжсөөр эдүгээ орчин цагийн хятад хэлний ханз үсэг бүрэлдэн бий болжээ.
水 火 木 月 日 羊
ус гал мод сар өдөр ямаа
Ханз үсэг нэг бүрийг зурлага зурлагаар нь тогтсон дэс дарааллын дагуу бичдэг ёстой. Бид үгийг цээжлэхдээ дуудлага, дуудлагын хөг, зурлагын дэс дараалал ба ханз үсгийг хамтад цээжлэх хэрэгтэй болно. Ханз үсгийг олон дахин хуулан бичиж, эх бичвэрийг чанга дуугаар олон дахин унших зайлшгүй шаардлагатай.
Ер нь хятад хэл сурахад хэцүү, хэцүү гэгддэг, чухам хэцүү нь хаанаа байна вэ гэвэл ярихад хөг, бичихэд ханз хоёрт л хэцүү нь оршдог. Бусад гадаад хэлийг сурахаас илүү их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддаг л болохоос дааж давшгүй хүнд хэл биш юм шүү.
Эцэг эхчүүд гэртээ хүүхдийнхээ хятад ханз үсгийг хуулан бичсэн эсэхийг хянаж, олон дахин чанга дуугаар хашгиран унших боломжоор хангаж, уншиж буй эсэх гүйцэтгэлд хяналт тавиарай. Бичиж уншиж буйгийн зөв бурууг сургууль дээр хятад багш нар засаж залруулна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хийж буй эсэхийг хянаж, сургууль багш нар зөв бурууг шалгаж хариуцна.