Сургуулийн эмч зөвлөж байна
Манай сургуулийн эмч Балчингийн Жавзан хүүхэд, нярайн эмчийн мэргэжлээр улсад нийт 40 жил ажиллаж байгаа, АУ-ы магистр, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй.
Хүүхдийн дотор, мэдрэл, нүд, шүд, чих, хамар, хоолойн өвчинг оношилж эмчлэх, ялангуяа суурь архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эцэг эхчүүдэд анхааруулан зөвлөх нь:
- Хүүхдийг илчлэг сайтай хоолоор зөв хооллож, улирал, цаг агаарт тохируулан хувцаслах
- Хүүхдэд хоолойгоо зайлах, гараа угаах зэрэг ариун цэврийн дадал заншлийг хэвшүүлж, ханиад томууг цаг алдалгүй эмчлүүлж байх.
- Шүд, чих, хамар хоолойн өвчин архагшвал цаашдаа дотрын /зүрх судас, үе мөч, бөөр г.м/ олон өвчнөөр өвчлөх суурь болдгийг анхаарч бүрэн эмчлүүлэх
- 4-р сард зарим хүүхдэд өгсөн “Эрүүл мэндийн зөвлөмж бичиг”-ийн дагуу амралтын хугацаанд хүүхдээ эрүүлжүүлэх арга хэмжээ сайн авахыг зөвлөж байна.