
СУРГУУЛИЙН ШИНЭ ЖИЛ, СҮЛД МОДНЫ НААДАМ
Сурагчдын шинэ жилийн баяраар 1-12-р ангийн сурагчид тайлан тоглолтоо хийж эцэг эх, урьсан олны сонорыг мялаалаа. 11а ангийн сурагчид зохион явуулсан уг шинэ жилийн баяр сонин содон зүйлээр дүүрэн байлаа.
Цайхун сургуулийн 2015 оны шилдэг сурагчаар: 1а ангийн сурагч Э. Амартүвшин, 2а ангийн сурагч Н. Хүслэн, 3а ангийн сурагч Б. Ангараг, 4а ангийн сурагч Х. Одонжаргал, 5а ангийн сурагч Д. Золбоо, 6а ангийн сурагч С. Саранлянхуа, 7а ангийн сурагч А. Ариунзаяа, 8а ангийн сурагч Б. Дэлгэрмаа, 10а ангийн сурагч Б. Номин, 11а ангийн сурагч Д. Лхагва-Эрдэнэ, 12а ангийн сурагч С. Содчимэг нар шалгарлаа.
Мөн энэ онд ахиц дэвшил сайтай, онцгой амжилтай суралцсан Оны онцлох сурагчаар: 4а ангийн сурагч А. Алтансарнай, 5а ангийн сурагч Э. Нямбаатар, 8а ангийн сурагч А. Анхтуяа, 10а ангийн сурагч Ч. Анужин, 11а ангийн сурагч Б. Мөнхзул, 12а ангийн сурагч Б. Отгонзаяа нар тодорлоо.