Манай сургуулийн билгэ тэмдэг – лого нь нэг харахад гараа өргөж, баясан тоглож буй хүүхэд гэмээр, бас нэг харахад номоо дэлгэн уншиж буй хүүхэд гэмээр, басхүү багш хүний сурагчаа үнэлэн тэмдэглэдэг зөв хэмээх тэмдэглэгээ /right гэсэн англи үгний r үсгийн сунжирсан тэмдэглэгээ юм/ үсгийг дүрсэлсэн байдаг юм.

Далбааны баруун тал гурвалжин гүн хөх өнгө нь монголчууд бидний дуртай билгэдлийн хөх өнгө, зүүн тал гурвалжин хундан улаан өнгө нь өмнөд хөрш хятадуудын дуртай аз жаргалын улаан өнгө, голд нь орших цайвар шар өнгийн дэвсгэр дээр сургуулийн лого тэмдэг байрласан нь эрдэм ном, соёл  боловсролоор хоёр орныг

холбох гэсэн утга санаатай. Далбааг бүхэлд нь харахад өнгө ялгасан зааг хилийн дагуу Монгол гэхэд орох М үсгийн хэлбэртэй байгаа нь туг далбааны өвөрмөц байх шинжийг бодолцон мандан бадрах Монголоо билгэдэн илэрхийлсэн болно.

Санааг гаргасан Д.Бямбабаатар

Зохиронгуй урлагийн шийдлийг Амгалан
/Дархан билгийн нүд ХХК/