Үг. Б.Цэрэнсамбуу / Бага ангийн багш /
Ая. Ж.Мөнгөнбэл / Хөгжмийн багш /
“Цайхун бидний бахархал ” дуу
Энэ зууны эгнэшгүй авъяастныг
Эрэлхэг Монголын охид хөвгүүдийг
Эхийн хайраар тосож угтсан
Элбэрэл ачлал номын өргөө
Дахилт:
Энэ бидний хайртай сургууль
Эрдэм түгээх баялгийн ордон
Цалгих эрдмийн далай болсон
Цайхун сургууль бидний бахархал
Шинэ зууны хөгжлийг дагуулан
Шилдэг бүхэн хуран цугларсан
Эрэл хүслээр жигүүрлэн
Энхрий үрсийн мөрөөдөл шингэсэн
Дахилт :
Мөрөөдөл хүслийн жигүүр ургуулсан
Мөнхөд хөгжих эрдмийн өргөө
Ургах урнаар учран золгох
Ухаарал бэлэглэсэн эрдмийн өргөө
Дахилт :