Анхны төгсөгчид

2013 оны хавар 11 жилийн анхны төгсөгчид маань ЭЕШ-аа амжилттай өгч , МУИС , ШУТИС-д элсэн орох шалгууруудыг давсан төдийгүй БНХАУ-ын шилдэг их , дээд сургуульд сургалтын төлбөр байрны зардлын тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болзлыг хангалаа. Манай төгсөгч Г.Сарангуа , Б.Энхдөлгөөн , О.Батмагнай , Э.Болортунгалаг нар 200 шахам их , дээд сургуультай БНХАУ-ын голлох 200 их сургуулийн нэг Хэйлунзяны ИС , Харбины БИС-д аялал жуулчлалын менежмент , эдийн засаг , тээврийн менежмент , зах зээлийн маркетинг мэргэжлээр элсэн орлоо.

Анхны төгсөгчид /2012-2013/

2012-2013оны ЭЕШ-аар Дархан Уул аймгийн 26 сургуулиас 10-р байр, 2013-2014оны  ЭЕШ-аар Дархан Уул аймгийн 26 сургуулиас 3-р байр үзүүлсэн амжилттай байлаа.

2013 оны хавар 11 жилийн анхны төгсөгчид маань ЭЕШ-аа амжилттай өгч , МУИС , ШУТИС-д элсэн орох шалгууруудыг давсан төдийгүй БНХАУ-ын шилдэг их , дээд сургуульд сургалтын төлбөр байрны зардлын тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болзлыг хангалаа.Манай төгсөгч Г.Сарангуа , Б.Энхдөлгөөн , О.Батмагнай , Э.Болортунгалаг нар 200 шахам их , дээд сургуультай БНХАУ-ын голлох 200 их сургуулийн нэг Хэйлунзяны ИС , Харбины БИС-д аялал жуулчлалын менежмент , эдийн засаг , тээврийн менежмент , зах зээлийн маркетинг мэргэжлээр Э.Алтангадас МҮИС- д барилгын инженер,  З.Ариунзаяа ХУИС-д Санхүү эдийн засагч , М.Ангараг  БНХАУ –ын Өвөр Монголын  БИС-д , В.Очирбат ШУТИС-д Халаалт агаар сэлгэлтийн инженер , Х.Батжаргал БНХАУ –ын Өвөр Монголын   БИС-д  элсэн орлоо.

2013-2014 оны төгсөгчид

2014 оны хавар 11 жилийн хоёр дахь төгсөгчид маань ЭЕШ-аа амжилттай өгч , МУИС , ШУТИС-д элсэн орох шалгууруудыг давсан төдийгүй БНХАУ-ын шилдэг их , дээд сургуульд сургалтын төлбөр байрны зардлын тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болзлыг хангалаа.Манай төгсөгч Г.Бат-Амгалан , Г.Идэрбат С.Учрал,С.Мөнх-Оргил нар 200 шахам их , дээд сургуультай БНХАУ-ын голлох 200 их сургуулийн нэг Жиа Мү Си- ИС-д , ОУ-ын Эдийн засаг , Бизнесийн Удирдлага , Барилгын инженер мэргэжлээр, Б.Билгүүн ШУТИС-ийн механик инженер,Ц.Даваадорж МУИС –д Статистикч ,Б.Дашням Их Засаг ИС-д хуульч ,Д. Мөнхтуяа МУБИС-д Хятад хэлний багш орчуулагч , Б.Мөнх-Эрдэнэ ШИТУС –д хөнгөн үйлдвэрлэлийн технологич, Ба.Мөнх-Эрдэнэ ШУТИС –д Цахилгааны инженер ,Х.Одонбаяр ЭМШУИС-д эмч, Н. Цэрэндулам Орхон Их сургуульд  нягтлан бодогч , Ш.Цэцэнзул ШУТИС-д цахилгааны инженер мэргэжлээр элсэн орж амжилттай суралцаж байна.

11-р ангийн анхны төгсөгчид

Сурагч Г.Сарангуа / 2012-2013 оны хичээлийн жилийн Дархан-Уул аймгийн шилдэг сурагч, “Хятад хэлний  гүүр” олон улсын тэмцээний монголын шатны шалгаруулалтын  шилдэг 10-ын шагналт, “Дорны аялгуу” хятад дуу дуулаач хүүхдийн Улсын уралдааны мөнгөн медаль /2012 он /, тусгай байр /2013 он/, Улсын англи хэлний олимпиадын II даваа – Аймгийн олимпиадын хошой алтан медаль /2011, 2013он / , хошой мөнгөн медальт /2010, 2012 он/,  Улсын орос хэлний олимпиадын II даваа – Аймгийн олимпиадын мөнгөн медаль /2011 он /, мөн улсын орос хэлний олимпиадын III даваанаас мөнгөн медаль/ 2013 он /, дотоодын их, дээд суруульд элсэн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийн эзэн, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт  HSK-ийн хамгийн өндөр VI зэрэгтэй/

“Сургуулийн алтан босгыг анх алхаж сурагч болж байсан цаг саяхан юм шиг санагдаж байна. Гэтэл 10 жил аль хэдийнээ өнгөрчээ. Үүнээс 7 жилийг төрөлх Цайхун сургуульдаа сурч та бүхэнтэйгээ хамт өнгөрүүлжээ. Энэ хугацаанд ангийнхаа найзууд, багш нартайгаа ижилдэн дасчээ. Баярлаж баясах, гуниж гутрах, алдах онохын аль аль байлаа. Удахгүй сургуулиа төгсөж, оюутны ширээнд шилжин суралцах шинэ үе ирэх гэж байна. Сургуулиа төгсөж байгаа нь гоё ч гэлээ төрөлх сургуулиа орхих нь нэг л гунигтай байна. Цайхун сургуулиа би хэзээ ч мартахгүй, үргэлж дурсан санаж холбоотой байх болно оо.”

Сурагч Б. Энхдөлгөөн /Хятадын эртний шүлэг уран унших улсын уралдааны тусгай байрын шагналт /2012. 11-р сар/, Хятад хэлээр уран илтгэх улсын уралдаанд тусгай байрын шагналт /2013. 3-р сар /, “Хятад хэлний  гүүр” олон улсын тэмцээний монголын шатны шалгаруулалтын шагналт байр /2013. 5-р сар/, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт  HSK-ийн V зэрэгтэй, 40 улирал дарааллан онц сурч, 11-р ангиа алтан медальтай төгсөж байгаа/:

“Сургуулийнхаа анхны төгсөгч болж байгаадаа маш их баяртай байна. Цаашид сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явах болно. Эрхэм хүндэт нийт багш нартаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.”

Сурагч О.Батмагнай /Монголын хүүхдийн спортын их наадмын спорт бүжгийн хүрэл медаль /2006/, Улсын аварга шалгаруулах спорт бүжгийн тэмцээний хүрэл медаль /2007/, Бүжгийн спортын холбооны “Алтан навч” Улсын  уралдааны хүрэл медаль /2006/, Leader dance клубын “Анхны алхам” спортын бүжгийн тэмцээний мөнгөн медаль /2006/, Оюу клубын “Өсвөрийн одод” бүжгийн тэмцээний хүрэл медаль /2006/, Бүжгийн спортын холбооны  “Lets dance” тэмцээний хүрэл медаль /2007/, “Оюу-2007” спорт бүжгийн улсын II уралдааны алтан медаль /2007/, Спорт бүжгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2008/, БНСУ-д болсон “World leisure cup” олон улсын бүжгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2008/, МБСХ-оос зохион явуулсан “Дархан Тур-2008” тэмцээнээс мөнгөн медаль, “Victory” клубын нэрэмжит бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Дархан-Уул аймгийн бүжгийн спортын аварга шалгаруулах “Алтан навч-2009” тэмцээний хүрэл медаль, Сургуулийн амьд хөгжмийн  “Dream voice” хамтлагийн бөмбөрчин, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт  HSK-ийн V зэрэгтэй/

“Би Цайхун сургуульд 4-р ангиасаа эхлэн суралцаж нэг л мэдэхэд долоон хаврыг үджээ. Энэ сургуульд суралцсанаар би хятад хэл, англи хэл, математик зэрэг хичээлээр гүнзгийрүүлэн суралцаж, анхны төгсөгч болж байгаадаа маш их баяртай байна. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурч, хүмүүжүүлэх их үйлстээ улам их амжилт гаргахыг бүх багш нартаа хүсэж байна.”

Сурагч Э. Болортунгалаг /2011оны сургуулийн шилдэг сурагч, сургуулийн урлагийн үзлэгийн бүжгийн аварга, авьяаслаг сурагч, “Татвар бидний амьдралд” зохион бичлэгийн уралдааны тусгай байрын шагналт/

“ Би  сургуульдаа 4 жил суралцахдаа хятад хэлний мэдлэгтэй болсноос гадна гитар тоглож сурах мөрөөдлөө биелүүлж, сургуулийнхаа амьд хөгжмийн хамтлагийн соль гитарчин болсон. Анхандаа цөөхөн хүүхэдтэй эвгүй нэг л дасахгүй байсан ч одоо бид үнэхээр дотны найзууд болон ирээдүйд тэд наргүйгээр байна гэж төсөөлөхгүй байна. Мөн манай сургуулийн давуу тал нь багш нартайгаа хаана ч байхгүйгээр дотно багш сурагчийн холбоотой байдаг. Энэ талаараа хичээлээ  илүү сайн ойлгон урам зориг, баяр хөөр, сэтгэл ханамжаар дүүрэн байна.”