Бага анги

Онцлог тал:

  • Гадаад хэл бага ангиас олон цагаар ордог
  • Эх хэлний боловсрол нь цаашид эх хэл болон гадаад хэлийг гарамгай эзэмших суурь үндэс болдог онцлогийг харгалзах

Баримталдаг зарчим

Хятадчилагдсан саармаг хүн бус Хятадыг мэддэг Монгол хүнийг төлөвшүүлэх

Хятад хэл

Онцлог тал:

  • Хятад хэл заадаг бусад олон сургуулиуд хятад хүүхдийн эх хэлнийх нь сэтгэхүйд тохирсон хөтөлбөрөөр заадаг бол бид гадаад хүүхэд хятад хэл сурах хөтөлбөрт суурилсан, монгол хүүхдийн сэтгэхүйд тохирсон хөтөлбөртэй.
  • Гадаад хэлний 5 түвшний чадварыг жигд хөгжүүлэх
  • Орчуулга хичээлээр эх хэлний боловсролтой хослуулах

Баримталдаг зарчим

  • Хятад хэлний өндөр мэдлэг, чадвартай, хятад хүн, хятадын соёлыг танин мэдсэн, хятадтай тэгш харилцаж чадах Монгол хүнийг төлөвшүүлэх
  • Эх хэлгүй гадаад хэлийг гадаад хэл сурсанд тооцохгүй байх

Англи хэл

Онцлог тал:

  • Гадаад хэлний 5 түвшний чадварыг жигд хөгжүүлэх
  • Орчуулга хичээлээр эх хэлний боловсролтой хослуулах
  • Зэрэгцүүлсэн хэл зүй заах арга зүйг боловсруулах

Баримталдаг зарчим

  • Долоо хоногт цөөн цагаар орж байгаа гадаад хэлийг гадаад хэл үзсэнд тооцохгүй. /Өдөр тутам үзэж байх ёстой, долоо хоногт наанадаж 5 цаг/

Математик, физик, байгалийн ухаан

Онцлог тал:

  • Математикт авьяас сонирхолтой сурагчийг дэмжин хөгжүүлэх, математикт идэвхгүй сурагчийн сонирхлыг татах
  • Шинжлэх ухааны суурь тулгуур, ойлголтыг сонирхолтой аргаар ойлгуулах

Баримталдаг зарчим

  • Математик  сэтгэлгээг хөгжүүлэх, математикт сонирхолтой болгох

Монгол хэл

Онцлог тал:

  • Монгол хэл, монгол бичиг, уран зохиол зэрэг эх хэлний хичээлийн стандартыг баталгаатай хангах
  • Гадаад хэлний сургалттай уялдуулж орчуулан бичих чадварыг онцгойлон анхаарах

Баримталдаг зарчим

  • Эх хэлний боловсролыг чухалчлах, эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичих чадварыг хөгжүүлэх

Түүх, Нийгмийн ухаан

Онцлог тал:

  • Монгол-хятадын харилцааны түүх, хятад орон судлалын зарим чиглэлд анхааран үзэх

Баримталдаг зарчим

  • Түүх, нийгмийн талаарх янз бүрийн үзэл хандлагад зөв ойлголтоор буурьтай хандаж, байр сууриа зөв илэрхийлж сурах

Газарзүй

Онцлог тал:

  • Хятад орон судлалын хүрээнд улс төр, эдийн засаг, аялал жуулчлалын газарзүйг дэлгэрүүлэн үзэх

Баримталдаг зарчим

  • Хятадыг танин мэдэх суурь ойлголтыг авч, Хятадын талаар бусдад анхан шатны мэдээлэл өгөх чадвартай болох

Мэдээлэл зүй

Онцлог тал:

  • Хэрэглээний программуудын практик дадлагад анхаарах

Баримталдаг зарчим

  • Компьютерын аж хэрэглээг чухалчлах, мэдээлэл харилцааны технологийн хөгжилд бүтээлчээр суралцах

Дуу хөгжим

Онцлог тал:

  • Морин хуур, ятга, гитар, цахилгаан хөгжим эзэмшүүлэх

Баримталдаг зарчим

  • Хөгжмийн зэмсэг эзэмшүүлэх аргаар хөгжмийн боловсрол олгох

Хөгжүүлэх сургалт

  • Цахилгаан хөгжмийн дугуйлан – хамтлаг
  • Морин хуурын дугуйлан
  • Шатрын Цайхун клуб
  • Хятадын Олон улсын радио сонсогч хүүхдүүдийн Цайхун клуб