HSK бэлтгэл анги

Манай сургуулийн  HSK бэлтгэл анги нь БНХАУ-ын их, дээд сургуульд явагддаг хятад хэлний бэлтгэл бүлгийн хөтөлбөрөөр хичээллэж, адил хугацаанд 4 дахин хямд зардлаар бакалаврын түвшинд суралцах хэлний бэрхшээлийг арилгах боломжийг бүрдүүлж байна.  Суралцагч хүсэлт гаргавал Хятадын зүүн эргийн өндөр хөгжилтэй бүс нутгийн их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд туслалцаа үзүүлнэ.

Хятад, англи хэлний анхан шатны 300 өгүүлбэрийн оройн курс, урт богино хугацааны сургалт:

Алба, амины шугамаар хөрш орондоо зорчих, ойр зуурын ажил үйлсийг амжуулахад шаардагдах үг хэллэгийг түгээмэл хэрэглэх 300 өгүүлбэрт багтааж богино хугацаанд сургана.  Цаашид гүнзгийрүүлэн суралцах боломжтой.