
“БИДНИЙ БАХАРХАЛ” УРЛАГИЙН НААДАМ
Сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Бидний бахархал” урлагийн наадам амжилттай боллоо. I-V ангийн ангилалд Мөнхжаргал багштай 4а анги I байр, С.Уранчимэг багштай 3а анги II байр
VI-XII ангийн ангилалд Г.Баяржаргал багштай 10а анги I байр, Энхмаа багштай 12а анги II байр тус тус эзэлж хамт олноо тэргүүллээ.